Хайж байна...

Орчуулагч, хэлмэрчийн 2026 оны хаврын ээлжит мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулав

Share Button

МУИС-ийн дэргэдэх Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс Орчуулагч, хэлмэрчийн 2026 оны хаврын улирлын ээлжит мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулав. 2026 оны 3-5 дугаар сард зохион байгуулсан тус сургалтад нийт 12 багш, мэргэжилтэн лекц, семинарын хичээлийг танхимаар заажээ. Сургалтаар англи хэлний бүлэгт 10,  орос хэлний бүлэгт 2, солонгос хэлний бүлэгт 1 суралцагч орчуулга, хэлмэчилгээний онол, дадлагын хичээл, монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн тул 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гэрчилгээ гардан авсан байна.

2025 оны намрын туршилт сургалтын дараа энэ удаа эх хэлний болон гадаад хэлний орчуулга, хэлмэрчилгээний хичээлийг сургалтын сайжруулсан хөтөлбөрөөр орж, суралцагчдын талархлыг хүлээж, тэднийг бие даан суралцах арга замд хөтөллөө.

Мэргэшүүлэх сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд англи, орос, хятад, япон, герман, солонгос, франц, турк, итали, испани, чех, польш хэлний орчуулагч, хэлмэрч нар орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар