МУИС-ийн УТСОУХНУС-ийн ОУХ-ны тэнхим, “Хөрш орон судлал”-ын хүрээлэнтэй хамтран олон нийтэд зориулсан нээлттэй лекцийг 2026 оны 5 сарын 8-нд амжилттай зохион байгуулав. Анхны зочноор “1945 оноос хойших дэлхийн геополитикийн архитектурын өөрчлөлт” сэдвээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, ОББЭЭС Л.Эрдэнэчулуун лекц уншив.

Анхны нээлттэй лекцийг Монгол Улс холбоотноор оролцож ялалт байгуулсан агуу их Ялалтын баярын өдрийг тохиолдуулан 5 сарын 8-нд МУИС-ийн дугуй зааланд зохион байгуулав. УТСОУХНУС-ийн захирал Профессор С.Мөнхбат лекцийн өмнө Л.Эрдэнэчулуун сайдыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. МУИС-ийн УТСОУХНУС-ийн ОУХ-ны тэнхимийн 2-3 түвшний оюутнууд лекцэнд идэвхтэй оролцож, сонирхсон асуултуудаа асууж, саналаа солилцлоо.

Нээлттэй лекцэнд МУИС-ийн ОУНУХС-ын /хуучин нэрээр/ захирал асан профессор Н.Алтанцэцэг, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, академич, доктор (Sc.D) Б.Батхишиг, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Орос хэлний тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D) Ш.Туяа нар Л.Эрдэнэчулуун сайдыг хүндэтгэн ирж оролцов.

Өнөөгийн ОУХ-ны дэг журам, хүчний харьцаанд гарч буй нөхцөл байдлын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэргэжлийн экспертүүдийн лекцийг цувралаар хүргэх зорилгоор УТСОУХНУС-ийн ОУХ-ны тэнхим, “Хөрш орон судлалын хүрээлэн”-тэй хамтран олон нийтэд нээлттэй лекцийг сар бүрд 1 удаа хамтран цувралаар зохион байгуулах болсон гэдгээ ОУХ-ны тэнхимийн дэд профессор С.Энхцэцэг оюутнуудад хандан мэдээлэв.
Нээлттэй лекцийг зохион байгуулагчдыг төлөөлж ОУХ-ны тэнхимийн багш, дэд проф. С.Энхцэцэг цаг үеийн нэн чухал асуудлаар сонирхолтой лекц уншсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Эрдэнэчулуунд Монгол улсын төрийн алтан аргамж бат бөх байхын бэлгэдэл болгон “Чингис хааны эш хөрөг”-ийг бэлэг болгон гардууллаа.


