Хайж байна...

Их дээд сургуулийн оюутны орос хэлний XIV олимпиад амжилттай боллоо

Share Button

Их дээд сургуулийн оюутны орос хэлний XIV олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа 2026 оны 5 дугаар сарын 14- ны боллоо. Энэхүү үйл ажиллагаанд ШУС-ийн захирал доктор, профессор Б.Болд-Эрдэнэ, Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан захирал доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, Европ судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Н.Мөнх, европ судлалын тэнхимийн багш Ц.Цогзолмаа, Б.Дэмбэрэлмаа нар болон Монгол дахь “Россотрудничество” төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал Кильпякова В.В., Улаанбаатар дахь “Русский дом”-ын боловсролын газрын захирал Борисова Д.В. нар оролцлоо.

Энэ удаагийн олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, ҮБХИС, АШУҮИС, ДХИС, ХИС, ИЗОУИС, Ач анагаах ухааны их сургууль, Төмөр замын их сургууль, Оточ манарамба их сургууль, Г.В Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль зэрэг 12 их сургуулийн 100 гаруй оюутан оролцов.

Мэргэжлийн ангилалд МУИС-ийн “орос хэлний багш”, “орчуулагч”, “хэл шинжлэл” хөтөлбөрийн оюутнууд оролцов. Энэ жил мэргэжлийн ангиллын олимпиадыг багаар, өртөө хэлбэрээр зохион байгуулсан нь оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон гэдгийг онцлон хэлэх нь зүйн хэрэг юм.

Мэргэжлийн ангилалд Б.Нарандулам ахлагчтай улаан баг 1-р байр, Б.Алтанчимэг ахлагчтай цагаан баг 2-р байр, Н.Болормаа ахлагчтай цэнхэр баг 3-р байр, О.Санчирмаа ахлагчтай шар баг 4-р байр тус тус эзэллээ.

Мэргэжлийн бус ангилалд МУИС-ийн ШУС-ийн НУС-ын эдийн засаг хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Б.Лхагвабуян 1-р байр, МУИС-ийн УТСОХНУС-ийн олон улсын харилцаа хөтөлбөрийн 1-р түвшний оюутан Э.Хулан 2-р байр, МУИС-ийн УТСОХНУС-ийн улс төр судлал хөтөлбөрийн 1-р түвшний оюутанЖ.Анударь 3-р байр, МУИС-ийн ХЗС-ийн 4-р түвшний оюутан Ж.Соёмбо 4-р байр тус тус эзэллээ.

Улаанбаатар дахь “Русский дом” их дээд сургуулийн орос хэлний олимпиадыг жил бүр дэмжин оролцдог бөгөөд энэ жил мэргэжлийн бус ангилалд тэргүүн байр эзэлсэн гурван оюутнуудад ОХУ-ын их дээд сургуульд суралцах эрх олгов.

Олимпиадад идэвхтэй оролцсон болон шагналт байр эзэлсэн оюутнууд халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар