МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Статистик, Хэрэглээний математикийн тэнхимээс санаачлан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын Статистикийн анхдугаар олимпиадыг 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олимпиад нь сурагчдын статистик сэтгэлгээ, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх чадвар, магадлал ба статистикийн онолын мэдлэгийг хөгжүүлэх, улмаар бодит асуудлыг тоон мэдээлэлд тулгуурлан шийдвэрлэх чадамжийг төлөвшүүлэх зорилготой бөгөө ЕБС-ийн ахлах ангийн математикийн хичээлийн хөтөлбөрт туссан өгөгдлийн шинжилгээ, магадлал, комбинаторик, санамсаргүй хувьсагч, түүний тархалтын ойлголтыг хамарсан агуулгаар явагдлаа.
Олимпиадад улсын 30, хувийн хэвшлийн 22 буюу нийт 52 сургуулийн 138 суралцагч оролцсоноос 10-р ангийн 2, 11-р ангийн 35, 12-р ангийн 101 сурагч байв.

Олимпиадын тэргүүн байранд:
- Монгол Тэмүүлэл сургуулийн 11-р ангийн сурагч Гантулга овогтой МӨНГӨН
Дэд байранд:
- Шинэ–Үе сургуулийн 12-р ангийн сурагч Даваажав овогтой ЧИНГҮН
- Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч Жадамба овогтой БЭРХ
Гуравдугаар байранд:
- МУИС–ийн харьяа ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Алтангэрэл овогтой ТҮВШИНСАНАА
- Монгол Тэмүүлэл сургуулийн 11-р ангийн сурагч Хишигбаатар овогтой МАРАЛ
- 20-р сургуулийн 12-р ангийн сурагч Төртүвшин овогтой ТҮВШИНШАГАЙ
Тусгай байранд:
- Глобал Иннова сургуулийн 12-р ангийн сурагч Буяндэлгэр овогтой ТҮВШИНБАЯР
- Сант сургуулийн 12-р ангийн сурагч Онон овогтой БИЛГҮҮНТӨГС
- Монгол Тэмүүлэл сургуулийн 11-р ангийн сурагч Адъяахүү овогтой ЦЭГЦ
- Сант сургуулийн 12-р ангийн сурагч Гарам овогтой НАРМАНДАХ
- Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч Бямбадорж овогтой МЭНДБАЯР
- Глобал Иннова сургуулийн 12-р ангийн сурагч Батмэнд овогтой АРИУНДЭЛГЭР
- 4-р сургуулийн 12-р ангийн сурагч Баттулга овогтой БАТЧИМЭГ
- Монгол Тэмүүлэл сургуулийн 11-р ангийн сурагч Ганхүү овогтой ГАН–ЭРДЭНЭ
- Монгол Коосэн сургуулийн 12-р ангийн сурагч Наранзул овогтой БИЛГҮҮН
- МУИС–ийн харьяа ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Лхагвасүрэн овогтой ДАМДИНБАЗАР
- 84-р сургуулийн 12-р ангийн сурагч Бат–Эрдэнэ овогтой ТҮВШИНБАЯР нар шалгарсан байна.
Олимпиадын шагналт байрт шалгарсан 12-р ангийн сурагчдад МУИС-ийн Элсэлтийн журмын дагуу Статистик хөтөлбөрт элсэн суралцах эрх олголоо.


МУИС, МТЭС, Статистик, Хэрэглээний математикийн тэнхим
STATS мэргэжлийн клуб

