Хайж байна...

Төрийн дээд цол, одон хүртсэн багш, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий МУИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд цол, одон хүртээлээ.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, МУИС-ийн Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн нар төрийн дээд цол, одон хүртсэн багш, ажилтнуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор УИХ-ын гишүүн, МУИС-ийн гэрээт профессор Д.Бум-Очир, МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Н.Батхүү, МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн захирал, профессор О.Мөнхбат, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн ахмад ажилтан Д.Баатархүү нарыг шагнасан байна.

Гавьяат багш цолоор МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Ч.Нарантуяа, МУИС-ийн Статистик, хэрэглээний математикийн тэнхимийн ахмад багш Л.Тунгалаг нарыг шагнасан байна.

Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор МУИС-ийн захирал асан, доктор Я.Төмөрбаатарыг шагнажээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн Газарзүйн тэнхимийн зөвлөх дэд профессор Г.Юмчмаа, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн профессор Ш.Оюунханд нарыг шагнасан байна.

Алтангадас одонгоор МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор Э.Жигмэддорж, МУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Мөнхцэцэг, МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Ж.Бадамханд нарыг шагнажээ.

 

Төрийн дээд цол, одон хүртсэн багш, ажилтнууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар