ФЭС-д Америкийн Оптикийн Нийгэмлэгийн оюутны бүлгэм байгуулагдлаа

Share Button

Физик Электроникийн Сургуулийн магистрант болон докторантурын оюутнууд өөрсдийн сонирхлоор Америкийн оптикийн нийгэмлэгийн оюутны бүлгэмийг “NUMOSA” нэртэйгээр сургууль дээрээ байгууллаа. Энэхүү оюутны бүлгэм нь оптик, фотоник, оптоэлектроник, физикийн шинжлэх  ухааныг таниулах, физикт дур сонирхолтой дунд сургуулийн сурагчдад оптикийн мэдлэг олгох, тэдгээрийн сонирхлыг татах, бүх шатны оюутан залууст энэ салбарт судалгааны ажил хийх хамтран ажиллах боломж олгох, физикийн мэргэжлийн семинар тогтмол зохион байгуулах, мөн хувийн амжилтаа ахиулан ирээдүйд ахиж дэвшихэд туслах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм байна.

Untitled-2

Тэдний тогтмол зохиох үйл ажиллагааны нэг  нь “Пиццатай цуврал лекц” бөгөөд энэхүү лекц нь долоо хоног болгоны пүрэв гарагт зохиогдож байгаа гэнэ. Тус бүлгэмийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бүлгэмийн веб http://num.osahost.org хаягаар орж авна уу.

Дашрамд дурдахад Америкийн Оптикийн Нийгэмлэг (Optical Society of America – OSA)  нь шинэ үеийг дэмжин тэтгэх, фотониксийн мэдлэгийг хуримтлуулж хэрэглэх, уг мэдлэгийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх зорилготой байгууллага юм. OSA 1916 онд байгуулагдсан бөгөөд, оптик, фотониксийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн, инженер, сурган хүмүүжүүлэгч, техникч, бизнес эрхлэгчдийг өөрийн эгнээндээ нэгтгэдэг.

Untitled-3

Мөн өөрийн гишүүд болон шинжлэх ухааны байгууллагуудад боловсролын чиглэлээр техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг. OSA-ийн нийт 17000 гишүүдийн тэн хагас нь АНУ-д ба үлдсэн хагас нь дэлхийн 100 гаруй орны хүмүүс байдаг. OSA өөрийн гишүүдээ мэргэжлийн шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээ, эрдэм шинжилгээний хурал семинартай холбоотой мэдээлэл, сэтгүүл зэргээр хангахын зэрэгцээ харилцаа холбоо тогтоох, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх, тэтгэлэгт хамрагдах зэрэг олон боломжоор хангадаг байна.

Untitled-1

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар