МУИС болон Япон Улсын Хоккайдо Их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улиралд Хоккайдо Их сургуулийн солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Хөтөлбөрийн мэдээлэл:
Солилцооны хөтөлбөр нь доор дурдсан 4 төрөлтэй бөгөөд холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
- Богино хугацааны “HUSTER” солилцооны хөтөлбөрийн цахим хуудас болон ерөнхий зааварчилгаа
- Япон хэл, соёл судлалын “JLCSP” хөтөлбөрийн цахим хуудас болон ерөнхий зааварчилгаа
- Бакалаврын оюутанд зориулсан судалгааны “Special Auditor” хөтөлбөрийн цахим хуудас
- Ахисан түвшний оюутанд зориулсан судалгааны “Special Auditor” хөтөлбөрийн цахим хуудас
Дээрх солилцооны хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:
Дээр дурдсан хөтөлбөр бүрийн онцлог, тавигдах шаардлага өөр тул цахим хуудас болон хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэлтэй танилцан материалаа ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
Бакалавр болон ахисан түвшний суралцагчид тавигдах ерөнхий шаардлага
- МУИС-ийн өдрийн ангийн бакалаврын түвшний, хамгийн багадаа 4 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- Англи хэл дээрх хөтөлбөрт хамрагдах бол Англи хэлний IETLS 6.5, CEFR (C1 түвшин) эсвэл TOEFL iBT 79 болон түүнээс дээш байх, эсвэл
- Япон хэл дээрх хөтөлбөрт хамрагдах бол Япон хэлний түвшин JLPT N2 эсвэл түүнээс дээш (эх хэлний түвшинд ойр байх нь давуу тал)
Бүрдүүлэх материал (бүх материал англи эсвэл япон хэл дээр байх)
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
Шаардлага хангасан суралцагчийг Хоккайдо их сургуульд нэр дэвшүүлсний дараа суралцагчид тус их сургуулийн онлайн өргөдлийн маягт: бусад шаардлагатай баримт бичиг, маягтуудыг дээр заасан өөрийн хамрагдахыг хүсэж буй хөтөлбөрийн линк, хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэлд заасан линкээр орж бөглөнө.
Суралцах хугацаа: 1-2 улирал
Тэтгэлэг: HUSTER болон JLCSP хөтөлбөрийн тухайд JASSO (the Japan Student Services Organization)-ийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл сургалт, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

