Хайж байна...

Япон Улсын Осака Их Сургуулийн (University of Osaka) оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Осака их сургуулийн (ОИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Осака их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл:

  • Осака их сургуулийн цахим хуудас
  • Осака их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн цахим хуудас
  • Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
  • Солилцооны хөтөлбөрт нэр дэвшсэний дараа бөглөх өргөдлийн мэдээлэл
  • Солилцооны хөтөлбөрт хүсэлт гаргасны дараа Maple хөтөлбөрийн хүрээнд хамрагдах боломжтой JASSO тэтгэлгийн талаарх мэдээлэл: Осака их сургууль нь ирж буй солилцооны оюутнуудад зориулан тодорхой тооны JASSO тэтгэлэгт хүсэлт гаргаж болох бөгөөд тэтгэлгийн тоо хязгаарлагдмал байдаг тул тэтгэлэгт зөвхөн найдалгүйгээр санхүүгийн зохистой төлөвлөгөөтэй байх шаардлагатай.

Жич: JASSO тэтгэлгийн хувьд солилцооны хөтөлбөрийн хугацаанд сар бүр 80,000 иен олгох бөгөөд зөвхөн Maple хөтөлбөрт хамаарах болсон бөгөөд OUSSEP, FrontierLab болон iExPO хөтөлбөрт өргөдөл гаргаж буй оюутнууд JASSO тэтгэлэгт хамрагдах боломжгүйг анхаарна уу.

  • Доорх хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу:

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын өдрийн ангийн 2 дугаар түвшнээс дээш, төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний 6 сараар дээш хугацаанд суралцсан, төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй суралцагч байх
  2. Өмнө нь Осака их сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдаагүй байх
  3. Гол оноо3.0 ба түүнээс дээш
  4. Хэлний шаардлага:
  • iExPO: JLPT N2/N1
  • OUSSEP / FrontierLab: TOEFL iBT 80+ эсвэл IELTS 6.0
  • Maple: JLPT N4 ба түүнээс дээш

5. Япон улс болон Осака их сургуулийн дүрэм, журмыг хүндэтгэн дагаж мөрдөх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  3. Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гадны биет тусаагүй сканнердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  4. Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
  5. Сүүлийн 6 сард авахуулсан  цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)

Суралцах хугацаа:  1 улирал эсвэл 1 хичээлийн жил

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин дотуур байр, бусад зардлыг суралцагч хариуцах бөгөөд амьжиргааны зардал дунджаар 80,000 иен байна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

  1. Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
  2. 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
  3. Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл сургалт, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар