СУРГАЛТЫН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
НИЙЛҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД ИЛГЭЭХ УРИЛГА
“Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих микро кредит сургалтын тогтолцоо хөгжүүлэлт – DOMANI” төсөл
Захиалагч: Монгол улсын их сургуулийн DOMANI төсөл
Худалдан авалтын төрөл: Сургалтын багаж, тоног төхөөрөмж
Худалдан авалтын дугаар: МУИС_DOMANI_2026-07
Санхүүжилтийн эх үүсвэр: DOMANI төслийн хөрөнгө оруулалт
Нийт төсөвт өртөг: 19,300,000 ₮
Тухайн онд санхүүжих өртөг: 19,300,000 ₮
ХАА-ны мөрдөх журам: Харьцуулалтын арга
Огноо: 2026-10-14
ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАРЛАЛ
Монгол улсын их сургууль нь DOMANI төслийн хөрөнгө оруулалтаар худалдан авах сургалтын багаж, тоног төхөөрөмжийн жагсаалтад заасан техникийн шаардлага, үзүүлэлт хангасан багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналд дор дурьдсан материалуудыг хавсаргасан байна. Үүнд:
- Албан бичиг, цахим шуудан
- Нийлүүлэх барааны техникийн үзүүлэлттэй дэлгэрэнгүй танилцуулга, зураг
- Барааны өөрийн болон угсралт, суурилуулт, Windows үйлдэлийн систем, Office программ орсон үнийн санал
- Баталгаат хугацааны мэдээлэл
- Бараа нийлүүлэх хуваарь (10 сарын 30 өдрөөс өмнө)
Үнийн саналыг 2026 оны 10-р сарын 16-ны өдрийн 18 цаг 00 минутаас өмнө МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 424 тоот (91993096) эсвэл altansukh@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Үнийн саналыг ажлын 5 хоногийн дотор нээх бөгөөд нээснээс хойш ажлын 30 өдрийн хугацаанд хүчинтэй байна.
Монгол, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо ,
Их сургуулийн гудамж 1, Хичээлийн 2-р байр, 424 тоот хаалга
Утас: 91993096

