МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК
Ажлын байрны нэр: Мэргэжилтэн (Маркетинг, бизнес хөгжүүлэлт)
Орон тоо: 1 (үндсэн)
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Их сургуулийн багш суралцагчдын оюуны өмчид суурилсангарааны компан болсон болон гарааны компанид шилжих шатандаа буй (pre-startup) инновацад суурилсан төслүүдийг дэмжиж, зах зээлд амжилттай нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх;
- Их сургуулийн судалгааны үр дүн, оюуны өмчийг олон нийтэд сурталчлан таниулах, гарааны компани болсон болон гарааны компанид шилжих шатандаа буй (pre-startup) инновацад суурилсан төслүүдийн маркетингийг хөгжүүлэх;
- Паркаас зохион байгуулах дунд, богино хугацааны сургалт, дадлага, воркшоп, менторшип хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлэхэд оролцох, зохион байгуулах;
- Гарааны компаниуд болон паркийн үйл ажиллагаанд шаардлагатай дотоод, гадаадын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, грантаас бүрдсэн олон талт эх үүсвэрт санхүүжилт татах;
- Маркетинг, бизнес хөгжүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих, тайлагнах, сайжруулах замаар паркийн инновацийн экосистемийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Маркетинг
Мэргэшил: тухайн мэргэжлээр мэргэшсэн
Туршлага:
- Дээд боловсролын байгууллага, судалгааны болон үйлдвэрлэл-бизнесийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан;
- Бизнес хөгжүүлэлт, маркетинг төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байсан, бизнесийн чиглэлээрх сургалт, судалгаа, практик байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх;
- Стартап төсөлд зөвлөх, ментор хийж байсан бол давуу тал
Ур чадвар:
- Зах зээлийн орчны шинжилгээ хийх чадвартай байх;
- Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх;
- Ес суртахуунтай, зарчимч байх;
- Академик соёлыг дээдлэх;
- Багаар ажиллах, санал санаачилга гаргадаг;
- Бүтээлч сэтгэлгээтэй байх;
- Харилцааны өндөр соёлтой, ёс суртахуунтай байх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар

