Хайж байна...

МУИС-ийн 2027 оны дотоод төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Share Button

Эрхэм хүндэт профессор багш та бүхнийг МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд 2027 оноос хэрэгжүүлэх дараах судалгааны төслүүдийн сонгон шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Залуу судлаачийн төсөл
  2. Суурь, хэрэглээний судалгааны төсөл
  3. Өндөр түвшний судалгааны төсөл
  4. Инновацын төсөл
  5. Зочин судлаачийн төсөл
  6. Бодлогын судалгааны төсөл

Төслийн санал хүлээн авах хугацаа: 2026.11.02-2026.11.23

Төслийн саналаа 2026 оны 11 дүгээр  сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл ТММС (project.num.edu.mn)-ийн ТӨСЛИЙН ЗАР хэсэгт  оруулна.

“МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам”-ыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Утас: 75754400~1140/1143

Цахим шуудан: project@num.edu.mn

 

СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГАЗАР

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар