Хайж байна...

Монгол Улсад химийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Share Button

Монгол Улсад химийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 75 жилийн ойг 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд үе үеийн эрдэмтэн багш, судлаач, төгсөгчид, химийн салбарын төлөөлөл, хамтран ажиллагч байгууллагуудын нийт 300 орчим зочид төлөөлөгчид оролцож, Монгол Улсад химийн шинжлэх ухаан, химийн боловсрол хөгжсөн түүхэн замнал, өнөөгийн ололт амжилт, цаашдын хөгжлийн зорилт, хэтийн төлөвийн талаар хэлэлцэв.

Энэхүү түүхэн ой нь зөвхөн нэг мэргэжлийн салбарын тэмдэглэлт өдөр бус, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан, технологийн боловсролыг төлөвшүүлэх, үндэсний мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон үеийн эрдэмтэн багш, судлаач, төгсөгчдийн хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлийг алдаршуулсан онцгой үйл явдал юм. Ойн хүрээнд баярын хурал зохион байгуулж, Монгол Улсад химийн шинжлэх ухаан, боловсрол хөгжсөн 75 жилийн түүхэн замнал, ололт амжилт, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн хамтран ажиллагч 12 байгууллагуудын үзэсгэлэн, номын худалдаа зохион байгуулагдаж, МУИС-ийн химийн чиглэлийн сургалт, судалгааны лабораториуд олон нийтэд үүд хаалгаа нээн, үйл ажиллагаа, судалгааны орчин, тоног төхөөрөмж, бүтээлч ажлуудаа танилцууллаа. Ойн баярын үйл ажиллагаа үе үеийн эрдэмтэн багш, төгсөгчид, зочид төлөөлөгчдийн оролцсон хүндэтгэлийн хүлээн авалтаар өндөрлөлөө.

Монгол Улсын химийн боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эрдэмтэн багш, судлаач, төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

75 жилийн түүх бол бидний бахархал, ирэх 75 жилийн хөгжил бол бидний хамтын зорилго юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар