“Цахиуран хөндийн” чип дизайны мэргэжилтэн, антерпренёр Китаэ Квон МУИС-д лекц уншина.

Share Button

Хагас дамжуулагчийн салбарт 15 жил ажиллаж буй дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг болох Китаэ Квоны сонирхолтой лекцийг сонсох боломж бүрдлээ. Тэрбээр Самсүнг (Өмнөд Солонгос), Maxtor (АНУ), Marvell Semiconductor (АНУ), Telecis Wireless (АНУ) зэрэг дэлхийн хагас дамжуулагчийн тэргүүлэх компаниудад ажиллаж байгаад өөрийн InfiniWing (АНУ) гарааны /старт-ап/ компанийг цахиуран хөндийд байгуулжээ.

Монголд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг бий болгох чип дизайны салбарыг үүсгэн байгуулж, хөгжүүлж, улмаар бүс нутаг, дэлхийн тавцанд өрсөлдөх нь биелэшгүй мөрөөдөл биш юм. МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн залуу эрдэмтэн, судлаачид энэхүү шинэ салбарыг эх орондоо хөгжүүлэх ойрын зорилго, зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа юм. Залуу судлаач, инженерүүд маань анхныхаа зүгшрүүлэлтийн төсөл /pilot project/ дээр ажиллаж байна. Монголдоо цоо шинэ энэ салбарыг үүсгэн байгуулж, бүтээлцэх, гар бие оролцож хөгжүүлэх боломж Залуус Та бүхэнд ч байж мэднэ. МУИС-ийн МТС-ийн чип дизайны багтай нэгдээрэй! МУИС-ийн ФЭС, МКС, ХХИС-с сонирхсон багш судлаачид, оюутнууд хүрэлцэн ирнэ гэдэгт итгэж байна.

Огноо: 5 сарын 9 (Пүрэв) 16:00~17:00
Газар: МУИС, хичээлийн 3-р байр, МТС-н лекцийн 200 тоот өрөө
Сэдэв: Хагас дамжуулагч чип дизайны эргэн тойронд
Хэл: англи

Китаэ Квоны товч намтрыг хавсаргасан энэ файлаас харна уу?

 

http://www.linkedin.com/pub/kitae-kwon/2b/57b/508

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар