АНУ-ын 2013-2014 оны хөгжил инновацын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт урьж байна

Share Button

Эрдэмтэн судлаач та бүхнийг АНУ-ын  2013-2014 оны хөгжил инновацын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй хамтран ажиллахыг урьж  байна.

АНУ-н  Дэлхийн хөгжлийн Бодлогын Ерөнхийлөгч Обамагийн шаардлагын дагуу инновацид суурилсан хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АНУОУХА) -аас санхүүжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь дэлхий улс орнуудыг  инновацид тулгуурласан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжихэд чиглэнэ. АНУОХА нь Хөгжил Инновацын Венчийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь улс орнууд нь хөгжлийн гарцыг илүү үр дүнтэй, үр ашигтай үйлдвэрлэх боломж нөхцөлийг дэмжихэд үйл ажиллагаа нь чиглэсэн.

 

Тус хөтөлбөр нь 2013, 2014 онд хэрэгжих тул санал авах эцсийн хугацаа:

–         2013 оны 8 сарын 15

–         2014 оны 4 сарын 15

–         Санхүүжилтийн төрөл: Судалгааны тэтгэлэг

–         Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 15.000.000 $

 

Хөтөлбөрт хамрагдах боломжтой байгууллага:

–         Төрийн бус байгууллага

–         Хувийн бизнесийн байгууллага

–         Хувь хүмүүс

–         Бизнес худалдааны холбоо

–         Олон улсын байгууллага

–         Улсын болон хувийн их дээд сургууль

–         Иргэний бүлэг

–         Шашины байгууллага

–         Сан зэрэг  нь оролцох боломжтой

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж судална уу!

 http:// http://www.usaid.gov/div

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар