Салбар дундын нээлттэй судалгааны хүрээлэн,
төв байгуулах талаар санал авах тухай
МУИС нь 2020 он гэхэд дэлхийн стандартад нийцсэн, үндэсний загвар судалгааны их сургууль болох стратеги төлөвлөгөө боловсруулж батлан ажиллаж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд МУИС-ийн удирдлага, зарим багш, судлаачдын идэвхтэй хүчин чармайлтын дүнд судалгааны шинэ чиглэлүүд бий болж, тэдгээрийн материаллаг бааз бүрдэж, түүнийг дагалдан шавь сургалтууд нэгэнт төлөвшиж эхэлж байна.
Стратегийн төлөвлөгөөнд судалгаа, инноваци, антрепренершип, бизнес хөгжлийн нээлттэй төвүүдийг байгуулах замаар МУИС-ийн төсөвт эрдэм шинжилгээ, инновацийн орлогын эзлэх хувийг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан сургалтыг явуулахаар тусгагдсан билээ.
Шинэчлэлийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт ч судалгааг их, дээд сургуулиуд дээр төвлөрүүлэн явуулах, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн холбоог хангахаар тусгагдсан тул өнөөгийн хүрсэн материаллаг бааз, чадавхи дээрээ тулгуурлан вертуаль бүтэц бүхий олон улсын жишигт нийцэхүйц судалгаа, инноваци, антрепренершип, бизнес хөгжлийн нээлттэй төв байгуулах саналтай багш, судлаачид манай албанд хандана уу?
Эрдэм Шинжилгээ, Инновацийн хэлтэс
Харилцах хаяг: purevsuren_ts@num.edu.mn
Утас: 75754400-1138