Оюутнууд Москвагийн ОУХС-д суралцаад ирлээ

Share Button

2013.02.07-2013.05.02 хооронд МУИС-ийн ОУХС-ийн Орос хэлний ангийн 3-р курсын  оюутан: Б.Лхасүрэн, М.Батсоёмбо, Г.Ганпүрэв, Э.Билгүүнгэрэл нар Москвагийн Олон Улсын Харилцааны Сургуульд суралцаад ирлээ.

Энэ хугацаанд  бид дараах хичээлүүдийг судаллаа. Үүнд: орос хэлний гүнзгийрүүлэн төрөлжсөн хичээлүүд болон Оросын түүх, Оросын эдийн засаг, Олон улсын эдийн засгийн харилцаа, Олон улсын яриа хэлэлцээр хийх урлаг, 19-20-р зууны Оросын философи,  Оросын шашин ба угсаатны зүй, Дижитал эрин үе дэх мэдээллийн хэрэгсэл ба бодлого: Оросын өрсөлдөх чадвар.

Танхимийн академик сургалтаас гадна орос хэл, орос орон судлалын мэдлэгээ өргөжүүлэн тэлж, Москва болон бусад түүх дурсгалын хотуудаар аялан, соёлын мэдлэгээ зузаатгалаа. Москвагийн Олон Улсын Харилцааны Сургууль, МУИС-ийн ОУХС –ийн хооронд  оюутан солилцооны хөтөлбөр ийнхүү 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна.

МУИС-ийн ОУХС-ийн захиргаа болон орос хэлний багш, МУ-ын Гавъяат багш, ШУ-ны доктор, профессор Ц. Саранцацрал та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлж байна.

 Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!

DSC03927DSC01419mgimo 2013 1

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар