Бүтээлч оюутан үзэсгэлэн боллоо

Share Button

Монголын оюутны холбооноос санаачлан Боловсрол, Шинжлэх ухааны яамтай хамтран 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Бүтээлч оюутан” үзэсгэлэн, чуулга уулзалтаа амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтыг Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан үг хэлж нээсэн бөгөөд  Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар мэндчилгээ дэвшүүлэн, боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулан, оюутнуудын асуултанд хариуллаа.

4000 гаруй оюутан хуран цугласан Монгол бөхийн өргөөнд оюутнуудын бүтээлч, судлаач болохыг илтгэсэн хэдэн зуун бүтээлд Боловсрол, Шинжлэх ухааны сайд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж,  оюутан бүр судалгаа хийдэг, бүтээл гаргадаг болох нь Боловсролын салбарын шинэчлэл гэдгийг онцолжээ.

Оюутанд үйлчлэх төв

IMG_0018

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар