Оюутанд үйлчлэх төвөөс санаачлан МУИС-ийн Клубуудын зөвлөл, Харуул хамгаалалтын алба, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн холбогдох байцаагч нартай хамтран зохион байгуулсан “Тамхины эсрэг хамтдаа” аян гаргасан төлөвлөгөөний дагуу бүрэн зохион байгуулагдлаа.
- Тамхины хяналт шалгалтын ажлын хүрээнд МУИС-ийн хичээлийн байруудын дотор, гадна орчинд 5 удаагийн хамтарсан шалгалтаар тамхины хяналтын тухай хууль зөрчсөн оюутан нийтдээ 31 хүнийг илрүүлэн хуулийг таниулах, баталгааны хуудас бөглүүлэх, анхааруулах арга хэмжээ авсан байна.
- “Эко Аялал”-ын хүрээнд Төв аймгийн Манзуширын хийд рүү 10 гаруй клубуудын төлөөлөл болсон 40 гаруй оюутнууд оролцож, байгалийн дурсгалт газруудтай танилцахын зэрэгцээ Зуунмод хотын даргатай цаашид оюутанд ээлтэй ажлын хүрээнд хамтран ажиллахаар болсон байна.
- “Эссэ” бичлэгийн уралдааны хүрээнд МУИС-ийн НШУС, ХХИС, МХСС, ХЗС, ФЭС, ББС, ГХСС, ОУХС-иудын оюутнуудын 40 гаруй материал ирүүлж, түүнээс ОУХС-ийн оюутан Ш.Золзаяа тэргүүн байр, ГХСС-ийн оюутан Ч.Пагмадулам дэд байр, ББС-ийн багш О.Бямбахишиг гутгаар байрууд эзэлсэн.
- “Тамхины эсрэг хамтдаа” аяны урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тамхи татахыг хориглосон хэвлэмэл наалт гаргаж, хичээлийн болон оюутны дотуур байрны зохион байгуулагч нараар дамжуулан тамхи татах боломжтой бүхий л газруудад байршуулсан.
- Тамхины хяналтын тухай хуулийн мэдлэгийг сорьсон “А-Х-А” тэмцээний хүрээнд сургууль бүрийн төлөөлөл болсон 40 гаруй оюутнууд оролцож, тамхины хяналтын тухай хуулийн мэдлэг, судласан байдлаараа НШУС-ийн оюутан Э.Хурцбаяр тэргүүн байр, ЭЗС-ийн оюутан Л.Гантогтох дэд байр, Я.Батсайхан гутгаар байруудыг тус тус эзэлсэн байна.
- Хаалтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн хичээлийн 1 байрны өмнө талбайд оюутнуудын Flash mob бүжгийн үзүүлбэр болж, Монгол Улсын Их Сургууль тамхигүй бүс уриалгад нэгдсэнээр аян өндөрлөлөө.
Тамхины эсрэг аяны гол зорилго маань тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг тодорхой хэмжээнд хангуулах, тус хуулийн хүрээнд хуулийн этгээдийн хууль тогтоомж зөрчсөнөөс үүдэх хариуцлага, торгууль шийтгэлээс байгууллага, хамт олныг урьдчилан сэрэмжлүүлэх явдал байлаа.
Аяны хүрээнд хамтран ажилласан байгууллага, хамт олон, оюутан залуустаа талархалаа илэрхийлье.
“Тамхины эсрэг хамтдаа” аяны хүрээнд зохион байгуулагдсан эссэ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн оюутан, залуучуудын бүтээлээс сонирхвол http://www.facebook.com/groups/126207797545896/permalink/172826192884056/ линк рүү орж үзээрэй.
Оюутанд үйлчлэх төв