Өнөөдөр МУИС-ийн 69 дэх хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаа төв байрны гадна талбайд боллоо. Нээлтэнд МУИС-ийн захирал С.Төмөр-Очир тэргүүтэй удирдлагууд, УИХ-ийн дарга Д.Дэмбэрэл, БСШУ-ны дэд сайд Ч.Куланда болон албаны бусад төлөөлөгчид, багш, оюутан, эцэг эхчүүд оролцов. Энэ үеэр 2011 оны МУИС-ийн захирлын нэрэмжит Шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналыг Биологи Биотехнологийн Сургуулийн багш др.проф. Ж.Батхүү гардан авч, олон улсын чанартай уралдаант тэмцээн, олимпиадад өндөр амжилт гаргаж, МУИС-д урилгаар элсэгчид оюутны үнэмлэхээ хүлээн авч, эрдмийн хонх цангинаснаар шинэ хичээлийн жил албан ёсоор эхэллээ.
МУИС нь 2011-2012 оны хичээлийн жилд 16 бүрэлдэхүүний сургуульдаа нийт 21600 орчим оюутан, 1800 орчим магистр, докторын суралцагч, 1000 гаруй эрдэмтэн багштайгаар үйл ажиллагаа явуулах юм.
МУИС-д урилгаар орж буй шилдэг элсэгчид
1. Математик компьютерийн сургуулийн шилдэг элсэгч, оюутан Маналжавын Маргад-Эрдэнэ
2. Мэдээллийн технологийн сургуулийн шилдэг элсэгч, Мэдээлэлзүйн улсын олимпиадын алт, хошой мөнгөн медальт, Ази номхон далайн орнуудын олимпиадын тусгай шагналт, 2009-2011 оны олон улсын олимпиадад Монгол улсын шигшээ багт багтаж амжилттай оролцсон, оюутан Ууганбаярын Наранбаяр
3. Физик электроникийн сургуулийн шилдэг элсэгч, байгалийн ухааны Олон улсын олимпиадын хүрэл медальт, физикийн улсын олимпиадын хошой хүрэл медальт, оюутан Улам-Оргихын Цэрэндулам
4. Хими химийн инженерчлэлийн сургуулийн шилдэг элсэгч, Мягмарын Энхбат
5. Биологи биотехнологийн сургуулийн шилдэг элсэгч, Биологийн улсын олимпиадын алт, хошой мөнгөн медальт, оюутан Цогтсайханы Мөнхзул
6. Газарзүй Геологийн сургуулийн шилдэг элсэгч, Газарзүйн улсын олимдиадын алтан медальт, оюутан Батжаргалын Маасүрэн
7. Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн шилдэг элсэгч, Хүдэрбатын Цолмон
8. Монгол хэл соёлын сургуулийн шилдэг элсэгч, Бүтээлбадрахын Ариун-Отгон
9. Гадаад хэл соёлын сургуулийн шилдэг элсэгч, Орос хэлний орон нутгийн олимпиадын алт, мөнгөн медальт, оюутан Батболдын Мөнхзаяа
10. Олон улсын харилцааны сургуулийн шилдэг элсэгч, Хүүхдийн ордны алтан медальт, Япон хэлний 6-р их наадмын алтан медальт, оюутан Ганбаатарын Уянга
11. Эдийн засгийн сургуулийн шилдэг элсэгч, математикийн улсын олимпиадын 3 удаагийн алтан медальт, олон улсын олимпиадын хошой хүрэл медальт, оюутан Батсайханы Батхуяг
12. Хуульзүйн сургуулийн шилдэг элсэгч, Доржсүрэнгийн Номин-Эрдэнэ
13. Худалдааны сургуулийн шилдэг элсэгч, Ганбаатарын Жавзмаа