Ажлын байрны нэр: МУИС-ийн Хими, Хими инженерчлэлийн сургуульд Органик химийн тэнхимд сургалтын инженерийн түр орон тооны албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна. Нэг хүнийг шалгаруулж авна.
Сургалтын инженерт тавигдах үндсэн шаардлага:
- Магистрын зэрэг эзэмшсэн байх (Нефть, нүүрсний химийн чиглэлээр хамгаалсан
бол давуу гэж үзнэ)
- Органик хими болон нефть, нүүрсний химийн чиглэлийн дадлагын хичээлүүдийг
заах чадвартай
- Англи хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн
- Компьютерийн програмуудыг ашиглах чадвартай
- Харилцааны өндөр чадвартай
- Ачаалал даах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Цээж зураг 2 хувь
- Боловсролын дипломын хуулбар, эх материалын хамт
- Иргэний үнэмлэхний хуулбар, эх материалын хамт
Бүртгэл: 2013 оны 6 дугаар сарын 6-ний 09:00 цагаас 17-ний өдрийн 18:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 231 тоот өрөөнд бүртгэнэ.
Харилцах утас: 77307730-1502
ХХИС-ийн сургалтын алба