2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Академич Г. Лувсанцэрэнгийн нэрэмжит Монголын Буддын Судлалын хүрээлэнгээс МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Шашин Судлалын тэнхмийн тэргүүний сурлагатай хоёр оюутанд жил бүр олгодог тус бүр 500 000 төгрөгийн тэтгэмжийг энэ жил уламжлал ёсоор тав дахь жилдээ гардууллаа. Энэ жилийн тэтгэмжийг 3-р ангийн оюутан Б.Батчулуун, Л.Бадрах нар хүлээн авав. Тэтгэлэг гардуулах ёслолд Монголын Буддын судлалын хүрээлэнгийн захирал Л.Батжил болон МУИС-ийн Шашин Судлалын тэнхмийн багш оюутнууд оролцлоо.