МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Австри улсад айлчлаад ирлээ.

Share Button

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал профессор Ж.Батхүү нь  Герман улсын Мүйнстер хотноо болсон олон улсын Эмийн ургамал, Байгалийн Нэгдлийн Химийн Нийгэмлэгийн 61-р конгресст оролцож, Австри улсын Грацын их сургуульд айлчлаад ирлээ. Профессор Ж.Батхүүг Австри улсын Грацын их сургуулийн захирал, хатагтай Crista Neuper, Грацийн их сургуулийн Эм зүйн институтийн доктор, профессор Adelheid Brantner нар хүлээн авч уулзан, санал бодлоо солилцов.

МУИС, Грацын их сургууль хоёр нь 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Одоогоор ББС-ийн Биоорганик хими-фармакогнозын лаборатори( Ж.Батхүү), Грацын их сургуулийн Эм зүйн институтийн фармакогнозын лаборатори( проф.A.H.Brantner) хоорондын түвшинд байгаа хамтын ажиллагааг салбар дундын болгон өргөтгөх, 2 их сургууль хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан Европын холбооны янз бүрийн төсөл, хөтөлбөрт (Жишээ нь:” Horizon 2020”  г.м) хамрагдах өргөн боломж байгааг 2 тал санал нэгтэй тэмдэглэж, цаашид эдгээрийг ажил хэрэг болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Дэд захирал Ж.Батхүү Грацын их сургуулийн Чанарын менежментийн баг (док. Mag Julia Froehlich), Ургамал судлалын институт (проф. Helmut Mayrhofer), Молекул биологийн институт (проф. Kai Uwe Froehlich)-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Проф. Helmut Mayrhofer нь Монголын хаг судлах талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн болно.

Грацын их сургуультай хамтран ажиллах  сонирхолтой профессор, багш, судлаач нар холбоо барина уу.

news_130905neuper_Batkhuu_brantner_02
Грацын их сургуулийн захирал, хатагтай Crista Neuper, Грацийн их сургуулийн Эм зүйн институтийн доктор, профессор Adelheid Brantner нарын хамт

 

Жич: Энэ сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

http://www.uni-graz.at/en/ хаягаар орж авна уу.

 

Мэдээг бэлтгэсэн: ГХХАХ-ийн мэргэжилтэн Д.Саранцэцэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар