Оюу толгой компанийн тэтгэлэгт хөтөлбөр болон бусад боломжуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРҮҮД” нэртэй лекц МУИС-ийн дугуй танхимд болж өнгөрлөө. Тус компаний Сургалтын хэлтсийн менежер ноён Керн Вон Хаген, Сургалтын ахлах мэргэжилтэн Л.Удвал, Сургалтын мэргэжилтэн Б.Болормаа, Сургалт хариуцсан мэргэжилтэн Ё.Лхамаа нар хүрэлцэн ирж тэтгэлэгт хөтөлбөрийн тухай танилцуулга хийлээ. Оюу толгой компани нь 2010-2015 онд давхардаагүй тоогоор 200 оюутан тэтгэлгээр сургахаар шийдвэрлэж өнөөдрийг хүртэл 100 оюутан тэтгэлэгт хамрагдсан байна. Энэ тэтгэлэг оюутнуудад санхүүгийн туслалцаа үзүүлж, Оюу Толгой компаниас зарладаг бусад хөтөлбөрүүдэд үргэлжлүүлэн хамруулах гол зорилготой юм. 2013-2014 оны хичээлийн жилд 35 оюутан шалгаруулж авах тул оюутан та өөрийн материалыг уг хөтөлбөрт илгээж тэтгэлэгийн эзэн болохыг урьсан юм.
МУИС-Оюутанд үйлчлэх төв