МУИС-д араб хэлний анхны мэргэжилтэн багш ирлээ

Share Button

МУИС-ийн Гадаад Хэл, Соёлын Сургуулийн Түрэг судлалын тэнхимд 2010-2011 оны хичээлийн жилд Араб хэлний ангийг шинээр нээж араб хэл, орон судлалын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй билээ. Өнгөрсөн хугацаанд үндсэн 1, цагийн 1 багштай сургалт явуулж байна.

Араб хэл нь 27 улсын албан ёсны хэл бөгөөд тус бүр өөр өөрийн аман аялгуутай, Европ болон Азийн бусад хэлнүүдээс ялгагдах ихээхэн өвөрмөц онцлогтой, хүнд дүрмүүдтэй учир араб хэлний ангид араб эх хэлтэй мэргэжлийн багшаар хичээл заалгах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Шашин соёлын эрс ялгаа, уур амьсгалын нөхцөл, цалин мөнгө бага зэргээс үүдэн манай улсад ирж ажиллах араб мэргэжилтэн багш олдохгүй байсаар 4 жил болоод байсан билээ.

Араб судлалын ангийг нээсэн цагаас эхлэн араб хэлний багш, оюутнуудыг Египет, Йордан зэрэг Арабын зарим улсад мэргэжил дээшлүүлэх, хэлний дадлага хийлгэх зэрэг ажлыг АБНЕУ-д элчин сайд байх үеэсээ өнөөг хүртэл чин сэтгэлээс дэмжин ажиллаж буй профессор Д.Баярхүүгийн идэвх зүтгэлээр Арабын Бүгд Найрамдах Сири улсын иргэн Мухаммед Амиин ал-Кутаини МУИС-ийн Гадаад Хэл, Соёлын Сургуульд мэргэжилтэн багшаар уригдан ирлээ.

_MG_0196

2013 оны 09-р сарын 18-ний өдөр ГХСС-ийн захирал, доктор Д.Бадмаанямбуу, тус сургуулийн Түрэг судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Баттулга, багш Ё.Алтан, Б.Арьяажав нар мэргэжилтэн багш Амиин ал-Кутаинийг хүлээн авч уулзав. Тэрбээр 2013-2014 оны хичээлийн жилд Араб судлалын ангид араб хэлний ярианы хичээл заах бөгөөд энэ нь Монгол улсын боловсролын түүхэнд тэмдэглүүштэй, анх удаагийн, шинэ чухаг үйл явдал болж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар