Монгол Улсын Их Сургууль, Австралийн Кьюнсланд мужийн Гриффитийн Их Сургуулийн хооронд 2013 оны 9 сарын 30-нд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монгол Улсын Их Сургуулиас захирал А.Галтбаяр, Гадаад хэл сургалтын төвийн Англи хэлний тэнхмийн эрхлэгч Г.Энхбаяр, англи хэлний багш С.Соёлжин, Гадаад хэл соёлын сургуулийн Англи, Америк судлалын тэнхимийн багш Н. Оюунзаяа, Гриффитийн Их Сургуулиас Гриффитийн Их Сургуулийн Англи хэлний төвийн захирлын туслах Сара Бисселл, Олон улсын бизнес хөгжлийн газрын менежер Ребекка Кьюү нар оролцлоо.
Энэхүү санамж бичгийг үзэглэснээр хоёр сургууль эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан судалгаа явуулах, сургалтын бусад хэлбэрийн ажлуудад харилцан биенээ дэмжиж ажиллах бөгөөд талууд багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг солилцох, сургалтын материал, мэдээллүүдийг солилцох, хамтарсан олон улсын хурал, семинар, воркшопийг зохион байгуулах г.м олон чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.
МУИС-ийн хувьд Гриффитийн их сургуультай хамтран Гриффитийн Англи Хэлний Хүрээлэнд тулгуурлан МУИС-ийн багш, оюутнуудад англи хэлний сургалт явуулах, судалгааны ажлыг бусад гадаадын улс орнуудтай хамтран явуулах, оюутнуудад суралцаж байх хугацаанд нь болон суралцахаас өмнө ба төгссөний дараа нь англи хэлний тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс