МУИС-ийн ОУХС Ёнсей их сургуультай хамтран онлайн хичээл явуулж байна

Share Button

МУИС-ийн ОУХС-ийн ОУХ-ны тэнхим, БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн “Өрнө Дорно судлалын хүрээлэн”-тэй хамтран “Бүс нутаг судлал” хичээлийн хүрээнд  “Зүүн Хойд Ази ба БНСУ-ын гадаад бодлого” сэдвээр, “Солонгос орон судлал” хичээлийн хүрээнд “Солонгосын гадаад бодлого”, “Солонгосын түүх” сэдвээр тус бүр 32 цагийн онлайн хичээлийг тус сургуулийн III, IV курсын оюутнуудын дунд англи, солонгос хэлээр зохион байгуулж байна.

1

Хичээлийг Ёнсей их сургуулийн улс төр, гадаад бодлого судлалын тэнхимийн багш Бэ Жон Юн англи хэлээр, Ёнсей их сургуулийн улс төр, гадаад бодлого судлалын тэнхимийн багш, Өрнө Дорно судлалын хүрээлэнгийн захирал И Ён Ху, Чүэ Ён Шиг нар солонгос хэлээр удирдан явуулж, зохион байгуулалтын асуудлыг тус сургуулийн багш Д.Оюунцэцэг хариуцаж байна.

2

Хичээлийн агуулгад Зүүн Хойд Азийн түүхэн болон өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, БНСУ-ын Зүүн Хойд Азид явуулах гадаад бодлого, Бүс нутгийн маргаантай асуудлууд, Солонгосын хойгийн асуудал,  Хоёр солонгосын харилцаа, БНСУ-ын гадаад бодлогын түүхэн тойм, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын бодлого зэрэг сэдвүүд багтана.

3

X/15-XII/20 –ны хооронд үргэлжлэх уг онлайн хичээл нь долоо хоног бүрийн лхагва, пүрэв, баасан гаригуудад тус сургуулийн байранд явагдаж байна.  Шилдэг оюутнууд 2014 оны зун Ёнсей их сургууль дээр зохион байгуулагдах “Зүүн Хойд Ази ба Солонгосын гадаад бодлого”сэдэвт семинарт урилгаар оролцоно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар