МУИС-ийн дүрмийн 4.1.3 дахь заалтын дагуу МУИСОХ, Оюутан Конгрессын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар 2013-2014 оны хичээлийн жилд ажиллах Удирдах зөвлөлийн гишүүддээ сонгон баталлаа. Дүрмийн дагуу 4 төлөөлөлтэй байхаар тогтсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдээр МУИСОХ-ны тэргүүн Л.Дашням, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, ОУХС-ийн магистрын оюутан Ш.Цэндболд, ГГС-ийн оюутан Б.Очирбат нарыг дэмжсэн болно. 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанд Нарийн бичгийн дарга О.Мөнхбат шинэ гишүүдийг танилцуулж, дэмжигдсэн байна.
МУИСОХ, ОК