МУИС,ГХСС-ийн “Түрэг судлал”-ын тэнхим, тэнхимийн дэргэдэх Нүүдэлчдийн утга соёлын “Таван ухаан” клуб хамтран “Руни бичгийг уншиж тайлсны 120 жилийн ой”-г тохиолдуулан “Түрэг судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг нийт их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын /бакалавр/ дунд уламжлал ёсоор зарлаж байна.
Оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2013 оны 12 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь “Хархорин” музей, Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь “Хөшөө цайдам” музейд тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.
- Илтгэлийг 2013 оны 12-р сарын 11 /Лхавга гариг/18:00 цаг хүртэл МУИС-ийн ГХСС-ийн Түрэг судлалын тэнхим /Хичээлийн II байр, 4 давхар, 446 тоот/-д хүлээн авна.
- Цахим хэлбэрийн зарлалыг www.num.edu.mn, www.sflc.num.edu.mn зэрэг сайтуудаас үзнэ үү.
- Оролцох оюутнууд 2013 оны 11-р сарын 30-н хүртэл +976-95934367 дугаарт утсаар холбогдон судалгааны бүтээлээ урьдчилан бүртгүүлнэ үү.
- Дээрх хугацаанд урьдчилан бүртгүүлээгүй тохиолдолд бүтээлийг хуралд оролцуулах боломжгүй болно.
Тавигдах шаардлага:
- Илтгэлийг урьд өмнө хэлэлцүүлээгүй байх
- Илтгэлийг хэвлэмэл болон цахим байдлаар ирүүлэх (Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. erdemshinjilgee@yahoo.com)
- Илтгэлийг MSW программ дээр Times New Roman фондоор бичих
- Хуудсын хэмжээ-A4, үсгийн өндөр 10pt, мөр хоорондын зай /Single/ байхаас гадна бичвэрийн хоёр талыг тэгшлэх/Justify/
- Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх
- Илтгэгч итгэлийнхээ агуулгыг MSP программ дээр товч хэлбэрээр бэлтгэсэн байх
Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.
Шагнал: Оролцсон оюутан тус бүрт “Дурсамж“хадгалуулна.
- I байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж
- II байр. Гэрчилгээ, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж
- III байр. Гэрчилгээ, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж
- Тусгай байр. Гэрчилгээ, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж
Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн хичээлийн II байрын 4461 тоотоос лавлана уу.
Харилцах утас: +976-95934367, 77307730 (2712-код)
Түрэг судлалын тэнхим
Нүүдэлчдийн Утга Соёлын “Таван Ухаан” клуб