Хурлын зорилго
МУИС-ийн Математик, Компьютерийн Сургуулийн Мэдээллийн системийн салбар үүсэж, хөгжсөний 10 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн салбарын эрдэмтэн, судлаачид судалгааны ажлыг таниулан сурталчлах, салбарын цаашдын зорилт, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, санал бодлоо солилцоход оршино.
Хурлын илтгэлийн сэдвүүд
- Мэдээллийн нууцлал хамгаалалт, аюулгүй байдал
- Өгөгдлийн сан, өгөгдлийн уурхай
- Компьютер хэл шинжлэл
- Дуу, дүрс боловсруулалт
- Эмбеддэд систем, автоматжуулалт
- Цахим сургалт, цахим сургалтын агуулга аргазүй
- Мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэрэглээ
- МХХТ-д суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ
- МХХТ-ийн сургалт, боловсролд МХХТ-ийг ашиглах
- Програм хангамжийн хөгжүүлэлтийн асуудал
- Утасгүй/хөдөлгөөнт төхөөрөмжийн програмчлал
- Компьютерийн ухааны онолын судалгаа
- Семантик вэб
- Мэдээллийн интеграци
Хаана: МУИС, Математик Компьютерийн Сургууль
Хэзээ: 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Харилцах утас: +976-99152515, 77307730 (3113-код)
МУИС, МКС Мэдээллийн системийн тэнхим