МУИС-ийн Захирлын мэдээлэл

Share Button

MUis2Хуульт ёсыг дээдлэх, Эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх, МУИС-ийн бие даасан байдлыг хангах нь МУИС-ийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим буюу бидний эрхэмлэх үнэт зүйл билээ.

Өнгөрсөн хугацаанд их сургуулийн эрдмийн эрх чөлөөг өргөтгөх зорилгоор ажиллаж ирсэний үр дүнд МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар батлагдсан МУИС-ийн Дүрэмд Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөлийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн юм. МУИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөлийн эрх үүргийн талаарх дүрмийн зарим заалтууд давхцаж байгаа бөгөөд Монгол Улсын Дээд боловсролын тухай хууль болон БСШУ-ы сайдын 2007 оны 401 тоот тушаалаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн зарим заалттай зөрчилдөж буй нь сургуулийн бүтцийн өөрчлөлтийн болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх явцад хүндрэл учруулж байна.

МУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолын 3 дахь заалтаар МУИС-ийн одоогийн Дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх ажлын хэсэг байгуулж, өөрчлөлтийн саналыг 2013 оны 12 дугаар сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд танилцуулахыг захирал А.Галтбаяр надад үүрэг болгосны дагуу нийт 20 гишүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллуулахаар боллоо. Бид нэг талаас хуульт ёсыг сахин, холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа Дүрмийн заалтуудыг өөрчлөх, нөгөө талаас их сургуулийн бие даасан байдал, эрдмийн эрх чөлөөний төлөө холбогдох хуульд өөрчлөлт оруулах талаар санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Энэ асуудлаар  бид яаманд санал тавьж, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт МУИС-ийн багшийн төлөөлөл оруулан ажиллах боллоо.

Бид бодит мэдээлэл, судалгаанд үндэслэн ухаалаг, зөв шийдэл олж, цааш урагшлах нь чухал гэдэг нь өнгөрсөн үйл явцаас харагдлаа. 

Захирал доктор                      А.Галтбаяр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар