МУИС-ийн удирдлага их сургуулийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр байгуулагдсан захирал, тэнхимийн эрхлэгч нараас бүрдсэн ажлын дэд хэсгийн гишүүдтэй 2013 оны 11 сарын 19-22-ны өдрүүдэд хуваарийн дагуу уулзаж ярилцлаа.
Уг уулзалтаар бүрэлдэхүүн сургууль дээр байгуулагдсан ажлын дэд хэсгийн ажлын чиг үүргийг танилцуулан бүрэлдэхүүн сургуулиудын тэнхим тус бүртэй тухайн тэнхимийн бүтэц, хөтөлбөрийн онцлог, тухайн тэнхим бүтцийн өөрчлөлтөөр аль хэсэгт хамаарагдаж болох талаар санал бодлыг нь сонслоо.
Мөн их сургуулийн бүтцийн өөрчлөлтийг цаашид үр дүнтэй зөв зохион байгуулахын үүднээс Удирдах зөвлөлөөс баталсан ерөнхий ажлын хорооны гишүүд дээр нэмж сургууль тус бүрээс 2 хүртэл хүнийг оруулж Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр санал авлаа.
Ерөнхий хороонд бүрэлдэхүүн сургуулиуд дараах хүмүүсийн нэрийг нэмж оруулахаар санал өгсөн байна. Үүнд:
Математик компьютерийн сургууль :
С.Төмөрбат /Математикийн тэнхимийн эрхлэгч, академич/
Н.Ууганбаатар /Математик, загварчлалын тэнхимийн багш/
Хими, хими инженерчлэлийн сургууль:
Д.Хасбаатар /ХХИС-ийн захирал/
Ц.Даржаа /Ерөнхий аналитик химийн тэнхимийн эрхлэгч/
Физик электроникийн сургууль:
И.Төвжаргал /Хэрэглээний физикийн тэнхимийн эрхлэгч/
Ц.Баатарчулуун /Геофизикийн тэнхимийн эрхлэгч/
Биологи, биотехнологийн сургууль:
П.Энхбаяр /Биофизикийн тэнхимийн эрхлэгч/
Б.Батжаргал /Биохими-биоорганик химийн тэнхимийн эрхлэгч/
Газар зүй, геологийн сургууль:
В.Батцэнгэл /Газар зүйн тэнхимийн эрхлэгч/
П.Мягмарцэрэн /Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхимийн багш/
Нийгмийн шинжлэх ухааны сургууль:
Д.Бум-Очир /Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч/
Р.Дарьхүү /Философийн тэнхимийн эрхлэгч/
Монгол хэл соёлын сургууль:
Ч.Болдбаатар /Ардын урлаг судлалын тэнхимийн эрхлэгч/
Г.Галбаяр /Утга зохиол судлалын тэнхимийн багш/
Гадаад хэл соёлын сургууль:
Н.Нансалмаа /Слав хэлний тэнхимийн эрхлэгч/
В.Батмаа /Хятад судлалын тэнхимийн эрхлэгч/
Ж.Ариун /Герман судлалын тэнхимийн багш/
Удирдах зөвлөлөөс баталсан нэрнээс Франц хэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Алтангүл багш нэрээ татсан учир ГХСС-иас 3 хүний нэр оруулсан.
Олон улсын харилцааны сургууль:
Д.Даваасамбуу /Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхимийн багш,
зөвлөх профессор/
Д.Оюунсүрэн /Олон улсын харилцааны тэнхимийн багш/
Эдийн засгийн сургууль:
Д.Баянжаргал /Эдийн засаг мэдээлэл-загварчлалын тэнхимийн эрхлэгч/
Мэдээллийн технологийн сургууль:
Д.Бямбажав /Холбооны технологийн тэнхимийн багш/
Н.Оюун-Эрдэнэ /Компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн багш/
Хууль зүйн сургууль:
Д.Баярсайхан /Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
В.Оюумаа /Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
Худалдааны сургууль:
Л.Бурмаа /Худалдаа маркетингийн тэнхимийн багш/
С.Боловсон /Бизнес эрх зүйн тэнхимийн багш/
Улаанбаатар сургууль:
Д.Эрдэнэбаатар /Археологийн тэнхимийн эрхлэгч/
Б.Мөнхцэцэг /Химийн тэнхимийн багш/