Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлыг хэсэг МУИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Share Button

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Ганбаатар нар /2013.12.03/-ны өдөр зарим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

2

Их дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцах ажлын зорилго нь дээрх байгууллагуудад  Боловсролын тухай, Бүрэн дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиуд болон Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилт ямар байгаатай танилцаж, боловсролын байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал, зөвлөмж боловсруулан Байнгын хороонд танилцуулах зорилготой бөгөөд энэ ажлын хүрээнд Нийгмийн бодлого, Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Монгол Улсын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

1

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг МУИС-ын захирал А.Галтбаяр, Сургалтын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү, Захиргаа Хяналт, Үнэлгээ шинжилгээний албаны дарга М.Отгонбаяр нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр МУИС-ийн захирал А.Галтбаяр цаашид Судалгааны их сургууль болох зорилготой байгаагаа танилцууллаа. МУИС нь төгсөгчдийн чанар, судалгааны ажлын чанарыг баттай сайн байлгах тал дээр голлон ажиллаж байгаагийн зэрэгцээ 2013 оны байдлаар МУИС нийт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 33 хувийг хийж, 2015 онд Судалгааны төв барин, ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгийн гишүүдэд дуулгалаа.  Түүнчлэн УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хэлэхдээ, Монгол Улсын боловсролын салбарт шийдэх асуудал их байна. Өнөөдөр бид дунд сургууль, коллеж, их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Дээрх сургуулиуд дээр гарсан зөрчил, тулгамдаж буй асуудлыг бид байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх болно. Цаашид нэгдсэн хуралдаанаар ч орох боломжтой гэдгийг дурьдан хэллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар