БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн Дорно, Өрнө Судлалын Хүрээлэнгийн захирал профессор Ли Ён Ху, тус хүрээлэнгийн судлаач профессор Ким Ён Сүн нар НШУС -д хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2013 оны 12 сарын 12-13-ны хооронд айлчилж байна.
НШУС-ийн захирал доктор Г.Эрдэнэбаяр, Дорно, Өрнө Судлалын захирал доктор Ли Ён Ху нар хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, улс төр судлалын салбарт багш оюутан солилцох, 2013-2014 оны хичээлийн жилээс эхэлсэн онлайн сургалт, хичээлийг үргэлжлүүлэх асуудлыг харилцан тохиров.
Мөн айлчлалын хүрээнд профессор Ли Ён Ху НШУС-ийн улс төр судлал, олон улсын сэтгүүл зүйн оюутнуудад онлайн хичээлийн хүрээнд “Солонгосын улс төр эдийн засгийн хөгжил”-ийн асуудлаар лекц уншив.