Чежүгийн Үндэсний Их Сургуульд Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Чежүгийн Үндэсний Их Сургуульд суралцуулах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа. Тавигдах шаардлагад нийцэж байгаа оюутнууд дараах материалыг бүрдүүлэн Оюутанд үйлчлэх төвд хандаарай. /Хичээлийн 1 байр, 219 тоот/

Deadline: 25 December 2013

Тавигдах шаардлага:

1.      МУИС-ийн оюутан байх

2.      2 болон 3 дугаар ангийн оюутан байх

3.     Солонгос болон Англи хэлний өндөр мэдлэгтэй байх/Хэлний түвшинг илтгэсэн шалгалтын оригинал бичиг баримт/

4.      Голч дүн нь 3.0-с дээш байх

5.      Нийгмийн идэвхитэй, түүнийгээ батласан бичиг баримтын хуулбар

Бүрдүүлэх материал:

1.      Дүнгийн тодорхойлолт /англи хэлээр/

2.      Сургуулийн тодорхойлолт /англи хэлээр/

3.      Багшийн тодорхойлолт /англи хэлээр/

4.      Гадаад хэлний шалгалтын оноо /Солонгос хэлний TOPIK болон англи хэлний IELTS, TOEFL/

5.      Суралцах төлөвлөгөө

6.      Хувь хүний тодорхойлолт

7.      Гадаад паспортын хуулбар

Оюутанд үйлчлэх төв

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар