Сумитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэгт өргөдөл хүлээн авч байна

Share Button

Сумитомо Корпораци нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилготой бөгөөд авъяаслаг, идэвхитэй, сурлага сайтай тэргүүний оюутнуудыг түлхүү дэмжих зорилгоор 19 дахь жилдээ МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож байна.

Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтанд оролцох оюутнууд дараахи шаардлага хангасан байна. Үүнд:

1.      МУИС-ийн 1 буюу 2 дугаар курсэд суралцдаг байх,

2.      Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,

3.      Цаашид суралцаж буй сургуульдаа тогтвортой суралцах,

4.      Өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх,

5.      Нийгэм олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр амжилт гаргасан байх

Сонгон шалгаруулалтанд оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа шаардлага хангасан оюутнуудын материалыг 2 дугаар сарын 10-ны 18 цаг хүртэл МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвд хүлээн авна. Хугацаа хоцорсон буюу дутуу материал хүлээн авахгүй. Үүнд:

1.      Өргөдөл /загварын дагуу/-2 хувь,

2.      Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт,

3.      Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар,

4.      Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 200 доошгүй үгтэй эссе бичих,

5.      Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:

Тэтгэлэгээ үргэлжлүүлэх оюутнууд дараах материалуудыг бүрдүүлж 2014 оны 2 дугаар сарын 10-ны 18 цагаас өмнө ОҮТ-д авчирч өгнө. Өргөдөл  /зурагтай, загварын дагуу/

1.      Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт,

2.      Оюутанд үйлчлэх төвөөс бөглүүлсэн идэвхижүүлэлтийн хуудастайгаа ирнэ үү.

Асууж тодруулах зүйл  байвал 77307730-1143 утсаар буюу дараахи хаягаар хандана уу.

www.facebook.com/МУИС  Оюутанд үйлчлэх төв

  ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

МУИС-ийн  1-р байрны 219тоот

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар