Хайж байна...

Гадаад суралцагчдад зориулсан “Чиглүүлэх өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-д 2026-2027 оны хичээлийн жилд 190 орчим гадаад суралцагч шинээр элсэн сурадцаж байна. Оюутны хөгжлийн газраас шинэ суралцагчдад зориулан Монгол Улсад мөрдөх виз болон оршин суух зөвшөөрлийн тухай хууль, сургуулийн орчин, сургалтын үйл явц, оюутны үйлчилгээний мэдээлэл өгөх зорилгоор “Чиглүүлэх өдөрлөг”-ийг холбогдох газар, нэгжтэй хамтран зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПУ, Япон Улс, БНАЛАУ, БНЧУ, БНУУ-ын нийт 70 орчим суралцагч оролцов. Өдөрлөгийн үеэр:

  • Оюутны үйлчилгээ (ОХГ)
  • Суралцагчдад олгох Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн мэдээлэл (ОХГ, ГИХГ)
  • Монгол хэлний бэлтгэлийн сургалт, үнэлгээ (МХХШТ)
  • Хичээл сонголт, сиси систем, сургалтын журмын талаар (СХЧБГ)
  • Номын сангийн үйлчилгээ (Номын сан)
  • Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ (МУИС-эмнэлэг)
  • Оюутны клубуудын танилцуулгыг тус тус танилцууллаа.

Мөн УТСОУНУС-ийн дэргэдэх гадаад оюутны “One family” клуб “Чиглүүлэх өдөрлөг”-ийн үеэр танилцуулгаа хийж шинэ суралцагчдыг элсүүлсэн юм.

ОХГ-аас оролцсон суралцагчдад МУИС-ийн брэндийн дурсгалын зүйл гардуулснаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар