XVII жарны “Ялгуусан” хэмээгч модон “Морин” жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр МУИС-ийн хамт олон сар шинийн золголтоо хийлээ. МУИС үе үеийн ахмад багш ажилтан албан хаагчидтайгаа жил бүрийн сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. Хүндэтгэлийн золголтонд ирсэн эрдэмтэн багш нар маань амар мэндээ мэдэлцэж өнгөрсөн он жилүүдийн дурсамжыг дурсаж, ирэх жилүүдийн өнгийг залуу багш ажилчидтайгаа ярилцахын сацуу цаашдын үйлс бүхэн нь дэлгэрч байхын өлзийтэй сайхан ерөөлөөр сар шинийн золголтоо эхлүүлсэн юм.
“Морин” жилд хийгдэх МУИС-ийн их өөрчлөлт нь Монголын нийгэм, бидний ирээдүй болсон оюутан залууст үр өгөөжөө өгөх, цаашлаад амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчилсан өрнүүн ажлын жил байх болно гэдгийг удирдлагуудын зүгээс дуулгасан юм.
Мөн хүндэтгэлийн золголтонд морин хуур эгшиглүүлсэн нь хуран цугласан эрдэмтэн багш албан хаагчдын сэтгэлийг ихэд хөдөлгөж байсан юм.
МУИС-ийн нийт эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчиддаа XVIII жарны “Ялгуусан” хэмээгч модон “Морин” жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.