2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл баталгаажуулалтыг үргэлжлүүлэн 2014 оны 2 сарын 3-аас эхлэн 14 хоногийн хугацаанд буюу 2 сарын 16-ны өдрийг дуустал оюутан хийх ба сургалтын төлбөрийг банкны системээр дамжуулан цахим хэлбэрээр хийнэ.
Дээрх хугацааны эхний 7 хоног буюу 2 сарын 9-ний өдрийг дуустал тухайн улиралд судлах хичээлийн хожимдсон бүртгэлийн хураамжийг авахгүй.
Дараагийн 7 хоног буюу 2 сарын 10-наас 2 сарын 16-ныг дуустал тухайн улиралд судлах хичээлийн хожимдсон бүртгэлийн хураамжийг 1 багц цагийн төлбөрийн 1/3-ээр тооцож авна.
АНХААРУУЛГА
2013-2014 оны хаврын улирлын хичээл сонголт, баталгаажуулалттай холбоотой аливаа асуудлыг харъяа сургуулийн сургалтын албанд хандаж, дээрх хугацаанд багтааж шийдвэрлүүлнэ үү. 2014 оны 2 дугаар сарын 16-наас хойш санал хүсэлтийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
Багш, оюутанд баталгаажуулаагүй хичээлийг судлуулах, судлахыг хориглоно.
МУИС-ийн Бакалаврын сургалтын алба
МУИС-ийн Мэдээллийн технологийн алба