МУИС-ийн 2014 оны төсөв батлагдлаа

Share Button

muis-logo-bl1Удирдах Зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар МУИС-ийн  2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2014 оны төсвийн төсөл, 2013 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллого, актлах хөрөнгийн асуудлыг оруулж, хэлэлцүүллээ.

  1. МУИС-ийн 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэл 109,4 хувиар, зардлын гүйцэтгэл 96 хувиар биелсэн байна. Зардлаас давсан орлого 4,4 тэрбум төгрөг байна.
  2. МУИС-ийн 2014 оны төсөвлөсөн нийт орлого 46,022.9 сая төгрөг, төсөвлөсөн нийт зарлага 46,022.9 сая төгрөг болж, төсвийг тэнцвэржүүлэх бодлого баримталлаа. Нийт төсөвлөгдсөн мөнгөн хөрөнгийг 2013 оны шилжих үлдэгдлийг оруулж тооцсон бөгөөд он дамжсан мөнгөн хөрөнгө 7.5 тэрбум төгрөг байгаагийн 3.8 тэрбум төгрөг нь номын сангийн барилга эхлүүлэх хуримтлал болно. Хөрөнгийн зардалд 7.9 тэрбум төгрөг төлөвлөснөөс 4.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр, 3.5 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөлөө.
  3. МУИСийн тооллогын комисс, өмч хамгаалах байнгын комиссын дүгнэлтийг үндэслэн 2013 оны жилийн эцсийн тоологоор элэгдлээрээ анхны өртөгөө бүрэн нөхсөн, цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй, сэргээн засварлахад эдийн засгийн хувьд ашиггүй болсон 1,7 тэрбум төгрөгийн  хөрөнгүүдийг актлуулахаар санал орууллаа.

МУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас:

МУИС-ийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зөвшөөрч,  2014 оны үйл ажиллагааны ерөнхий төсвийг   батлах шийдвэр гаргалаа. Санхүүгийн үйл ажиллагааны төсвийг Төсвийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, орлогын эх үүсвэрийг төсвийн зохицуулалт хийж ажиллах, актлуулахаар санал оруулсан 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарчмын хувьд зөвшөөрч, актлах хөрөнгийг төрөлжүүлэн Төрийн өмчийн хороонд хүргүүлж шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар