МУИС-ийн хичээлийн 2-р байрны их засвар удахгүй дуусна

Share Button

Хичээлийн шинэ жил эхэлсэн ч оюутнуудын тав тухыг багагүй алдагдуулж, түр хугацаагаар хичээл завсарлахад хүргэж байсан МУИС-ийн хичээлийн 2-р байрны засварын ажил дуусах шатандаа орсон гэнэ. Ганц нэг жигүүрийн жижиг үйлчилгээг эс тооцвол тус хичээлийн байрны нийтийн эзэмшлийн зам талбайн засварын ажил бүрэн дууссан байна. Сүүлийн арав гаруй жил “шинэ дээл өмсөөгүй” байсан хичээлийн 2-р байрны  их засвар одоогоор 90 хувийн биелэлттэй байгаа аж.

Яагаад энэ жилийн засвар үйлчилгээ ингэж оройтсон талаар МУИС-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Ганбатаас тодруулахад:

–         Хичээлийн 2-р байрны их засварыг БСШУЯ-нд зарлагдсан Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй 360 сая төгрөгийн төслөөр гүйцэтгэхээр 2011 оны 2-р сард шийдвэр нь гарсан. Үүнээс хойш засварын зургийн тендер зарлагдаж, хуулийн хугацаагаар бол 58 хоногийн дотор шийдэгдэх ёстой байсан ч тендер шалгаруулалт амжилтгүй болж хугацаа нь хоёр дахин хойшлогдсон.Үүнээс үүдээд засварын ажил 8-р сарын 16-наас оройтож эхэлсэн. Гүйцэтгэгч “Боловсрол софт” компани  10-р сарын 1-нээс өмнө бидэнд ажлаа бүрэн хүлээлгэн өгнө.

–         Гадаад оюутны байрны засварын ажил хэзээ дуусах бол?

–         Энэ ажил мөн л тендер шалгаруулалт амжилтгүй болсны улмаас удааширсан. Гадаад оюутны байранд  энэ жил 250 сая төгрөгийн засвар хийгдэж байгаа бөгөөд өрөө тасалгааны халаалтын систем солих, ариун цэврийн өрөөг иж бүрэн шинэчлэн тохижуулах болон нийтийн эзэмшлийн зам талбайг засварлах ажлууд багтсан. Энэ 9 сарын 25 гэхэд нэгээс бусад давхруудын засвар бүрэн дуусна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар