Хөтөлбөрийн хорооны журмын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Share Button

Долоо хоног бүрийн Лхагва гарагт тодорхой сэдвийн хүрээнд профессор багш ажилтан албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болсон билээ. Улмаар эхний хэлэлцүүлэгийг хийж  “Хөтөлбөрийн хорооны журам”-ын талаар багш, профессор, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагч нар, оюутануудын санал хүсэлтийг авлаа.

1

МУИС-ийн сургалтын технологийн шинэчлэлийн хүрээнд Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааг МУИС-д нутагшуулан хэвшүүлэх арга хэмжээг их сургуулийн удирдлага, сургалтын албанаас авч хэрэгжүүлж байгаа юм.

3

4

Өөрөөр хэлбэл Хөтөлбөрийн хороог байгуулан ажиллуулах нь хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэн, сургалтын нэгдсэн бодлого, шинжлэх ухааны хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж, олон улсын боловсролын стандартад нийцүүлж, багш профессорын чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.  Уг хороо  нь оюутан суралцагсдад МУИС-ийн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн хүрээнд үндсэн суурь, мэргэжлийн, сонгох хичээлүүд, хос мэргэжил олгох, хавсран мэргэжих  хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх аргачлалыг тогтоож, дагнасан болон салбар дундын хамтарсан хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулахад мэргэжлийн экспертиз хийж, бодлого зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.

2

5

Та бүхэн энэхүү журмын төсөлд өөрийн саналаа өгч хамтран ажиллана уу?

Та өөрийн саналыг доорхи хаягаар ирүүлж болно.

Эмайл: munkhbat@num.edu.mn,  omchue@yahoo.com  хаягаар болон МУИС-ийн Хичээлийн 1 -р байр, 215 тоот өрөөнд биеэр ирж уулзах юм уу бичгээр саналаа ирүүлэх боломжтой.

МУИС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЖУРМЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар