МУИС – ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль, ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөртэй хамтран UB IMPULSE 4: ”Эдийн засгийн өсөлтийн чанар” сэдэвт 4 дахь цуврал хэлэлцүүлэг 2014 оны 02 сарын 26-ны өдөр МУИС-ийн Хичээлийн 5 дугаар байранд амжилттай болж өндөрлөлөө.
Уг хэлэлцүүлгээр “Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай ” сэдвийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцүүлж, цаашид хэрхэх талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнөв.
- Алт, тариа, түлш гурав юугаараа төстэй вэ? Эдгээр “түүхий эдийг” хэрхэн арилждаг вэ?
- Түүхий эд нь бусад бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ? Тэдгээрийн үйлдвэрлэгч, арилжаалагч, хөрөнгө оруулагч, хэрэглэгч этгээдэд ямар ямар эрсдэл ба боломж учирч байдаг вэ?
- Түүхий эдийн зах зээл ямар учраас хэлбэлзэлтэй байдаг вэ? Хөгжиж буй орнууд, тэр дундаа Монгол улс, энэхүү хэлбэлзлийг хэрхэн удирдах боломжтой вэ?
- Түүхий эдийн зах зээлийг чанартай өсөлттэй уялдуулахын тулд улс төрчид юу хийх ёстой вэ?
- Түүхий эдийн бирж нь худалдан авагч болон борлуулагчдыг алдагдлаас хамгааалахад хэрхэн туслах вэ?
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч:
– Доктор Банди Рам Прасад
Хэлэлцүүлгийн хөтлөгч:
– “De facto” нэвтрүүлгийн хөтлөгч (NTV), эдийн засагч Д. Жаргалсайхан
UB IMPULSE цуврал хэлэлцүүлэг нь үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлогын талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэн импульсийг өгөх зорилготой юм. Өмнөх хэлэлцүүлгүүдийг “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөн үү?” сэдвүүдээр амжилттай зохион байгуулаад байна.
UB IMPULSE 4 цуврал хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэний нийгмийн болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Зохион байгуулагч:
МУИС-Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөр