Слав хэлний зуны сургалт зарлагдлаа

Share Button

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас слав судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа. Хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол улсаас 3 оюутныг уг зуны сургалтад тэтгэлгээр суралцуулна.

Сургалт Карлын их сургуулийн гүн ухааны факультетэд явагдах бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

Слав судлалын зуны сургалтад тэтгэлгээр суралцах хүсэлтэй сонирхогчид дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Бүрдүүлэх материал:

–        Хөтөлбөрийн өргөдлийн маягт Өргөдлийн маягт

–        Сургалын албаар баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт /англи эсвэл слав хэл дээр байх/

–        Гадаад паспортын хуулбар

Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн Слав судлалын тэнхимд (МУИС-ийн 2-р байр 476 тоот өрөө) 3 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлнэ үү.

 

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар