Хайж байна...

Японы токиогийн гадаад судлалын их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Олон Улсын оюутан солилцооны ISEP TUFS хөтөлбөрийн хүрээнд тус их сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд суралцах оюутан солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах шаардлага:

·         МУИС-ийн баклаврын 2-3 дугаар түвшний оюутан байх

·         Сурлагын голч дүн (GPA = Grade Point Average) 3.0 -оос дээш байх

·         Англи хэлний мэдлэгийн зохих түвшинг хангасан байх. Үүнд: TOEFL – PBT 530 (CBT 97, iBT71), IELTS 6.0, Сambridge CAE – Grade C, and Cambridge CPE –Grade C байх

·         Япон хэлний анхан шатны мэдлэгтэй байх

·         Эрүүл мэнд сайн байх  

Шаардлага хангаж тэнцсэн оюутан ТГСИС-д суралцах нөхцөл:

·         2014-2015 оны хичээлийн жилд / оны 10 дугаар сарын 1-нээс ТГСИС-д нэг бүтэн хичээлийн жил буюу хоёр улирал суралцана/

·         Япон судлалын хөтөлбөрт хамрагдана / англи болон япон хэлээр /

·         Олон улс судлалын хөтөлбөрт хамрагдана

·         Оюутан очих болон буцах замын зардлаа өөрөө хариуцна.

 Бүрдүүлэх материал:

·         Өргөдлийн маягт 2 хувь ( дарж авна уу?)

·         Сургуулийн тодорхойлолт

·         Дүнгийн тодорхойлолт /англи хэлээр/

        Профессорын тодорхойлох захиа  (энд дарж авна уу?)

        Оюутны суралцах төлөвлөгөө (энд  дарж авна уу?)

            Эмнэлгийн маягт, (энд дарж авна уу?)

·         Гадаад паспортын хуулбар (хэрэв байвал)

·         Цээж зураг, сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх (3×4 cm) 5%

Өргөдөл хүлээн авах газар ба хугацаа:

·         Оюутанд үйлчлэх төв, МУИС-ийн Төв байрын 219 тоот

·         Сүүлийн хугацаа: 2014 оны 4 дүгээр сарын 2-ны Лхагва гарагийн 17:00 цаг

 ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар