МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Их Британи Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон төрийн бус их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн ба мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Англи хэлний Улсын Олимпиад”-ыг 2014 оны 4 сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байгаа тул их дээд сургуулиудыг тус олимпиадад идэвхтэй оролцохыг урьж байна.
1. Олимпиад явуулах журам
1.1. Шалгалтыг дараах 2 ангиллаар явуулна.
- Мэргэжлийн ангийн оюутан (англи хэлний үндсэн мэргэжлээр суралцаж байгаа )
- Мэргэжлийн бус ангийн оюутан (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж байгаа)
1.2. Шалгалтыг ахисан түвшинд дараах чадваруудаар авна:
- Үгийн сан, хэл зүйн чадвар
- Сонсох чадвар
- Унших чадвар
1.3. Шалгаруулалтын тов
Хугацаа: 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт
Хаана: МУИС, Хичээлийн 2 дугаар байр, 3 давхар, А заал
2. Оролцогчдод тавих шаардлага
2.1. Олимпиадад улсын болон хувийн их дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд тус тус оролцоно.
2.2. Олимпиадад улсын болон хувийн их дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн бус түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд тус тус оролцоно.
2.3.Тухайн сургуулийн англи хэлний тэнхим, заах аргын нэгдэл олимпиадын 1-р шатыг ахисан түвшинд өөрийн сургууль дээр зохион байгуулж явуулах ба шалгарсан оюутны мэдээллийг 2-р шатанд оролцуулахаар ирүүлнэ.(1-р шатны шалгалтын материалыг холбогдох сургуулийн англи хэлний багш нар зохионо)
3. Шалгаруулалтын журам, шүүгчдийн бүрэлдэхүүн
3.1. Олимпиадад оролцогчдын чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.
3.2. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг сургууль тус бүрээс томилогдсон нийт 8 багш нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
3.3. Оролцогчдыг оноогоор шалгаруулна.
Шагнал урамшуулал
Мэргэжлийн түвшин
Шагнал I байр | Алтан медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг
|
1 |
Шагнал II байр | Мөнгөн медаль, өргөмжлөл, 150,000 төгрөг
|
1
|
Шагнал III байр | Хүрэл медаль, өргөмжлөл, 100,000 төгрөг
|
1
|
Тусгай байр | Өргөмжлөл, 50,000 төгрөг | 1
|
Мэргэжлийн бус түвшин
Шагнал I байр | Алтан медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг
|
1
|
Шагнал II байр | Мөнгөн медаль, өргөмжлөл, 150,000 төгрөг
|
1
|
Шагнал III байр | Хүрэл медаль, өргөмжлөл, 100,000 төгрөг
|
1
|
Тусгай байр | Өргөмжлөл, 50,000 төгрөг
|
1
|
4. Бүртгэх журам
4.1.Бүртгэх хугацаа: Сургууль тус бүрээс шалгарсан оюутнуудыг 2014 оны 04 сарын 01-нээс 4 сарын 10-ны өдрийн 09.00-16.00 цагийн хооронд Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 4 давхарт 457 тоотод бүртгэнэ.
4.2. Бүртгүүлэхэд шаардагдах материал:
- 1-р шатны олимпиадад шалгарсан болохыг баталсан тодорхойлолт
- Оюутны үнэмлэх
- 2 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй)
- Бүртгэлийн хураамж 2000 төгрөг
Харилцах утас: 99090425 95279900, 77307730-2706