Оюутны урлагийн их наадмын удирдамжтай танилцана уу

Share Button

10151913_313329742153632_659862653_nЗорилго: МУИС-ийн оюутан залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний урлагийн гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинэ уран бүтээлч залуусыг уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх, шилдэг үзүүлбэрүүдийг нэгтгэн МУИС-ийн нэрэмжит уран бүтээлийн тоглолт зохион байгуулах.

Урлагийн их наадамын тухай:  МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд сургууль тус бүртээ урлагийн бага наадмыг жил бүр амжилттай зохион явуулж шилдэг шалгарсан урлагийн үзүүлбэрүүдээрээ бүрэлдэхүүн сургуулиа төлөөлөн их наадамд оролцдог. МУИС-ийн урлагийн их наадам сүүлийн жилүүдэд хамрах цар хүрээ нь өргөжин тэлж, оролцогчдын үзүүлбэрийн чанар сайжирч, үзэгч оюутан залуусын тоо ч маш нэмэгдэж байна. Мөн наадмын дараа шилдэг үзүүлбэрүүдийг нэгтгэсэн урлагийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах бүрэн боломжтой юм.

Үр дүн, ач холбогдол: МУИС оюутны урлагийн их наадмыг зохион байгуулсанаар
– Урлагийн арга хэмжээнд оюутны тоглолтыг гаргах
– Урлагийн олон төрлийн тэмцээн уралдаанд шилдэг оюутнуудаа оролцуулах
– Одоо байгуулагдсан байгаа хөгжимийн болон бүжгийн хамтлагуудаа чадварлаг шинэ гишүүдээр сэлбэх
– МУИС-ийн шинэ хамтлагууд, уран бүтээлчдийг бий болгох
– МУИС-ийн зохион байгуулж буй арга хэмжээнүүд, мөн бүрэлдэхүүн сургуулиудын арга хэмжээ баяр ёслолд оюутнуудын тоглолтыг гаргах
– МУИС-ийн урлаг зааланд бэлтгэл сургуулилт хийж уран бүтээлийн чанарыг нэмэгдүүлэх гэх мэт олон талын үр дүнтэй юм.

Хаана: Хүүхдийн Урлан Бүтээх төв
Хэзээ: 2014.04.05нд 09:00цагаас
Нээлт: 10:00цагаас эхлэх МУИС-ийн захирлууд нээлтэнд оролцож үг хэлэх

Зохион байгуулагчид:
– МУИС-ийн Оюутанд Үйлчлэх Төв
– МУИС-ийн Захиргаа
– МУИС-ийн Оюутны холбоо

Хөтөлбөр: Урлагийн наадам нь нийт 7 төрлөөр явагдана.
Үүнд:
– Мэндчилгээ 5-7минут
– Хамтлаг бүжиг /цэнгээнт/ 5 минутаас ихгүй
– Ардын болон язгуур урлаг 3-5 минут
– Гоцлол дуу 3-5 минут
– Хамтлаг дуу 3-5 минут
– Хамтлаг бүжиг/чөлөөт/ 5 минутаас ихгүй

– Хөгжим /гоцлол, хоршил/ 3-5минут

Урлагийн наадамд оролцогчид:
– МУИС-ийн оюутан байх
– Салбар сургуулийн “Оюутны зөвлөл”-дөө оролцох төрөл үзүүлбэрээ урьдчилан мэдэгдэж бүртгүүлсэн байх
– Удирдамжинд заасан хугацаа, хөгжим, хувцас тайзны жижиг хэрэгсэл бусад бэлтгэлээ урьдчилан хангасан байх
– Үзүүлбэр тодорхой, ойлгомжтой тоглолтын ерөнхий зохиомжид нийцсэн байх
– Урлагийн тоглолт үзүүлбэрийн үед шүүгчид, бусад оролцогчид, хамт олноо хүндэтгэн оролцох

Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар