МУИС: “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2014” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Share Button

БСШУЯам, Мишээл групп хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, их дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэх бодлогын асуудал, салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, үйл ажиллагааны талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, ихдээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх үүднээс “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2014”  үзэсгэлэн яармагийг 2014 оны 4-р сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

1

Боловсролын үзэсгэлэнд МУИС, ШУТИС, МУБИС, УБИС, ИЗИС, СЭЗДС, ХVДС гэсэн 50 гаруй их дээд сургууль оролцсон бөгөөд уг арга хэмжээний хvрээнд дээд боловсролын шинэчлэл, хєгжлийн чиг хандлага, олон улсын тvвшинд нийцсэн боловсролын тогтолцоо, гадаадын тєсєл хєтєлбєрvvд, хамтын ажиллагаа зэрэг олон сонирхолтой лекцvvд зохиогдсон юм. Үзэсгэлэнгийн үеэр төрийн болон хувийн их дээд сургуулиуд, Боловсролын үнэлгээний төв, Орос, Америк, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг улсын их дээд сургуулиудын төлөөлөгчийн газар, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд зэрэг байгууллагууд оролцож үзэсгэлэнг зорин ирсэн иргэдэд мэдээлэл хүргэлээ.

2

7 дахь жилдээ зохиогдож буй Боловсролын шинэчлэл-2014 үзэсгэлэнд МУИС шинэчилсэн бүтэц, шинэ бvрэлдэхvvн сургуультайгаар оролцож байгаа нь ихээхэн онцлог боллоо.  Үзэсгэлэнгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, элсэгч, эцэг эхчүүдэд МУИС-ийн 2014 оны элсэлтийн журам,  шинэ бүрэлдэхүүн сургуулиудын зохион байгуулалт хөтөлбөрийн талаар мэдээллийг хүргэсэн бөгөөд шинэчилсэн бүтэц бүрэлдэхүүн, элсэлт хөтөлбөрийн талаарх мэдээллийг элсэгч нар илүүтэй сонирхон асууж байлаа.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2014 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх түр журам

Улмаар үзэсгэлэн зохион байгуулах комисоос Монгол Улсын дээд боловсролын салбарын үйл ажиллагааг суртачлах их, дээд сургууль, коллежид элсэгчдэд мэргэжлээрээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 7 дахь жилдээ зохион байгуулагдсан БОЛОВСРОЛ ШИНЭЧЛЭЛ-2014 үзэсгэлэнд амжилттай оролцсоныг батлаж МУИС-д БАТЛАМЖ гардуулан өгсөн нь бидний ажил үйлсийг сайшаан магтаж буйн нэгээхэн илрэл боллоо.  Үзэсгэлэнгээс ахлах ангийн сурагчид их, дээд сургууль, коллежид элсэгчдэд бүртгүүлэх, шалгалтаа өгөхөд шаардлагатай элсэх журам, заавруудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломж бүрдэж чадсан гэдгийг үзэсгэлэн яармаг харууллаа.

batlamj MUIS

МУИС-ийн танилцуулга

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

МУИС, Элсэлтийн журам 2014

МУИС, Элсэлтийн системд бүртгүүлэх заавар 2014

5

3

4

 

Уг үзэсгэлэнгийн арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцсон комиссын гишүүд, үзэсгэлэнгийн арга хэмжээний зохион байгуулалтад ажилласан  оюутанд үйлчлэх төв, сургалтын алба, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны ажилтан, албан хаагчид, цоглог оюутан залуучууддаа МУИС-ийн захиргааны өмнөөс талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар