МУИС-ийн Бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлнэ

Share Button

logo_web.jpg12014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг дараах хөтөлбөрөөр элсүүлнэ. Элсэлтийн журам болон нэмэлт мэдээлэлтэй http://burtgel.num.edu.mnцахим хуудаснаас танилцаж болно.

Бүрэлдэхүүн сургууль,
холбоо барих утас, хаяг

Хөтөлбөр

Элсэлтийн шалгалт
I – 70% II – 30%
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

 

Байгалийн ухааны салбар

 

Утас: 77307730-2102, 1502

75754400-2102, 1502

Email: sasro@num.edu.mn

http://burtgel.num.edu.mn

Орой Геологи Математик Газар зүй

Хүмүүнлэгийн ухааны салбар

Утас:77307730-2102, 1502

75754400-2102, 1502

Email: sasro@num.edu.mn

http://burtgel.num.edu.mn

Орой Англи хэлний багш Англи хэл

Нийгмийн  ухааны салбар

Утас: 77307730-2102,1502

75754400-2102, 1502

Email: sasro@num.edu.mn

http://burtgel.num.edu.mn

Эчнээ Сэтгүүл зүй Монгол хэл
Эчнээ Улс төр судлал Нийгмийн тухай мэдлэг
Эчнээ Эдийн засаг Математик
 

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

 

Утас: 77307730-3503

75754400-3503

Email: lsro@num.edu.mn

http://law.num.edu.mn

http://burtgel.num.edu.mn

Орой

Эчнээ

Эрх зүй Эрх зүйн ерөнхий мэдлэг

Үндсэн хууль /1992 он/

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

Утас: 77307730- 4102

75754400-4102

Email: bsro@num.edu.mn

http://ses.edu.mn

http://burtgel.num.edu.mn

Орой

 

Нягтлан бодох бүртгэл

Санхүү, банк

Маркетинг

Худалдаа

Аялал жуулчлал

Зочлох үйлчилгээ

Математик
Эчнээ Нягтлан бодох бүртгэл

Худалдаа

 

Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэнэ.

o   Оройн хөтөлбөрүүдийн бүртгэл: 2014 оны 6-р сарын 16-аас 8-р сарын 20

o   Эчнээ хөтөлбөрийн бүртгэл (эрх зүйгээс бусад): 2014 оны 9-р сарын 1-21

Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (бүртгэлийн системд тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

  1. Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, түүний хавсралт
  2. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг
  3. Цээж зураг (зургийн шаардлагыг бүртгэлийн системээс үзнэ үү)

Бүртгүүлэгч бүртгэлийн системд бүртгүүлэхдээ өөрийн гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг заавал бичнэ.

Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Төрийн банк, Хаан банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой.

Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно.  Хөтөлбөр бүрийн бүртгэл, шалгалтын хураамж нийлээд 10000 төгрөг байна.

Шалгалтыг бүртгэл дууссаны дараах долоо хоногт авах ба шалгалт авах өдөр, цагийг элсэлтийн бүртгэлийн хугацаанд http://burtgel.num.edu.mnцахим хуудсанд байршуулсан байна. Шалгалтанд авбал зохих нийт онооны 60-аас доошгүй хувийг авбал МУИС-д элсэх болзол хангасан гэж үзэх бөгөөд шалгалтанд авсан нийт оноог дараах байдлаар тодорхойно. Үүнд:

Тухайн хөтөлбөрийн хувьд нэг шалгалт авсан бол уг шалгалтанд авсан оноо;Тухайн хөтөлбөрийн хувьд хоёр шалгалт авах бол хоёр шалгалтын оноог 70:30 харьцаагаар тооцно.  Өөрөөр хэлбэл, I шалгалтад авсан оноог 0.7-оор, II шалгалтад авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ.

Шалгуулагчдыг шалгалтанд авсан нийт оноогоор жагсааж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Хяналтын тоонд багтсан эсэхийг шалгалт дууссаны дараа шалгуулагчид ажлын хоёр өдөрт багтаан бүртгэлийн системээр мэдэгдэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

НЭГДСЭН СУРГАЛТЫН АЛБА

Утас: 77307730-1124, 1125, 1121

75754400-1124, 1125, 1121

E-mail:our@num.edu.mn

http://www.num.edu.mn/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар