МУИС “Технологи дамжуулах төв”-тэй боллоо

Share Button

 Инновацийн тогтолцоог бий болгох, мэдлэгийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс  МУИС дэргэдээ  “Технологи дамжуулах төв” байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтэнд  Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо,  БСШУЯ, Оюуны Өмчийн Газар  ШУТИС зэрэг бодлого боловсруулах болон судалгаа шинжилгээний  байгууллагын төлөөлөгчид оролцож хамтран ажиллахаа илэрхийллээ. Их сургуулийн судлаачдын судалгааны үр дүнгээр  тэр дундаа биологийн салбарт хүнсний нэмэлт тэжээл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхний гэрээ хэлцлийг  Солонгосын Gwangju их сургуулийн технологийн төвтэй байгуулаад байгаа  тухайгаа энэ үеэр  МУИС-ийн удирдлага дуулгав.

МУИС-ийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд үүдээ нээсэн энэхүү төв нь   эрдэмтэн судлаачдын мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулж, улмаар Монгол оронд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй түлхэц болно гэдэгтэй албаны хүмүүс санал нэг байв. 

“Технологи дамжуулах төв”  нь эрдэмтдийн судалгааны үр дүнг сайн технологи, шинэ  бүтээгдэхүүн болгон хувиргаж зах зээлд нэвтрүүлэхээс гадна тэдний оюуны өмчийг хуулиар баталгаажжуулж, нууцлалыг чанад хадгалах юм.  Зөвхөн эрдэмтэн  судлаачдаар хязгаарлалгүй чадварлаг  оюутнуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулж ирээдүйн шинэ бүтээл, оновчтой загварын эздийг тодруулах бас нэг зорилго “Технологи дамжуулах төв”-д бий.  Тус төвийн үйл ажиллагааны үр дүн олон нийтэд танигдснаар багш, судлаачид амьдралд ойрхон, зах зээл рүүгээ хандсан судалгаа хийдэг болохоос гадна их сургууль болон  хувийн хэвшлийн байгууллага,  пүүс компаниудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар