МОНГОЛ СУДЛАЛЫН СЕМИНАР БОЛЛОО

Share Button

МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн хамтран энэ хичээлийн жилийн анхны семинарыг зохион байгуулж Английн Кембрижийн Их Сургуулийн зочин профессор, д-р Элизабета Рагагнин “Азербайджан хэлэнд орсон монгол үг” сэдвээр сонирхолтой семинар хийлээ.

photo2

Тэрбээр 1998 оноос эхлэн монгол хэл сурч, 2000 оны эхэн хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын дархад нарын дунд амьдарч, Тува хэлний хэлшинжлэлийн талаар судалгааны нэг сэдэвт зохиол бичиж эрдмийн зэрэг хамгаалсан барууны их сургуулиудад монгол хэлшинжлэлээр ажиллаж байгаа цөөхөн эрдэмтэдийн нэг билээ. Мөн Кембрижийн Их Сургуульд судалгааны ажил хийхийн зэрэгцээ Италийн Венецийн Их Сургуульд монгол судлалын төв байгуулахаар чармайн ажиллаж энэ сарын 26 нд Монгол, монгол гэр барьж, Монголын болон Европын орнуудын монголч эрдэмтэдээр монгол судлалын лекц уншуулахаар бэлтгэж байгаа аж. Одоо тус их сургуульд 40 орчим оюутан монгол хэл судлаж байна.

Семинарт МУИС-ийн ШУС-ийн баклавр, магистар, докторант оюутнууд болон багш, профессорууд, ШУА, монгол судлалын бусад байгууллагын эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцлоо. Эрдэм шинжилгээний семинарыг цаашид сар тутам хийж байхаар төлөвлөж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар